8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Даваасүрэн: Шатсан цагаан будаа нь хуурамч гэдэг нь нотлогдоогүй

2017-12-19 10:32:00

Олон нийтийн сүлжээнд цацагдсан цагаан будаатай холбоотой асуудлаар НМХГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НМХГ дэд дарга С.Даваасүрэн “Бид иргэдийн санал гомдлын дагуу шалгалт хийж хяналт тавьдаг. Харин энэ удаагийн цагаан будааны асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд тавигдаад байгаа. Энэ шатсан цагаан будаа нь хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Цахим орчинд явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автуулаасай гэж хэлмээр байна. МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна. Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон. Харин нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийдэг ” гэсэн юм.

Харин НМХГ-ын мэргэжилтэн Ц.Булган "Цагаан будаа болон бусад үр тарианы төрлийн бүтээгдэхүүний 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будаа болон бүх төрлийн үр тарианы гаралтай бүтээгдэхүүн химийн найрлагаар ус, цардуул агуулдаг. Цардуул нь хүнсний зориулалтай хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдах чанартай байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь шатамхай шинж чанартай байдаг. Мөн иргэд цагаан будааг худалдан авахдаа хаяг шошгын мэдээллийн сайтар харах хэрэгтэй. Мөн цагаа нь будаа цагаанаас цайвар хөх гэсэн өнгө байдаг. Энэ нь тухай бүтээгдэхний боловруулалттай холбоотой" гэв.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Urt
Agshaaj ideed bolj bgul boloo ym bishu gylgar uutaar hiisen budaa agshihu aan
2017/12/19 61.6.6.218
Сэтгүүлч
Айдаст бүү автуулаасай гэж бичиж болохгүй байна уу. Тэнэг
2017/12/19 202.179.26.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment