УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ дагуу өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Төв банкны хуульд өөрчлөлт оруулах эсэхээр ажлын хэсэг байгуулсан. Харин МАН-ын бүлэг хуралдах байсан ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай онол практикийн хуралтай давхцсан учраас өнөөдөр хүртэл хойшлуулсан юм.
Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд гишүүд байр сууриа нэгтгэх аж. Тухайлбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм.