8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуулийн цэц Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийднэ

2017-12-19 10:59:00

Үндсэн хуулийн цэц маргааш Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр болжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгын үйлдэлтэй холбогдуулан иргэд дээрх гомдлыг Цэцэд гаргажээ. Энэ удаад УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Эргэн сануулахад: УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналыг энэ  долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bandaash gantulga ulaan maxnii buzar
2017/12/19 107.167.112.84
МОНГОЛЫН ТӨР ШУДРАГА ЭНЭРЭНГҮЙ БАЙНА УУ? ХАРААРАЙ
ЗА МАН АРД ТҮМЭНДЭЭ ХЭР ҮНЭНЧ НАМ БОЛОХЫГ ХАРАЯ ӨӨРИЙНХӨӨ ГИШҮҮНИЙГ ХАМГААЛАХ НЬ УУ ЯАХ НЬ ВЭ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ШУДРАГА БАЙЖ ЧАДАЖ БНА УУ ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ Ч ХАР МОНГОЛ УЛСЫН ТӨР, ЦЭЦ, ШҮҮХ, УИХурал-Г
2017/12/19 202.9.44.76
иргэн
Үндсэн хуулийн цэцийнхэн арай хүчиндэгчийн талд шийдвэр гаргаж алахгүй байлгүй дээ
2017/12/19 122.201.31.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment