8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн татвараа энэ сарын 25-ны өдөр төлөхгүй бол торгоно

2017-12-19 11:12:56

Жолооч нарыг тээврийн хэрэгслийн 2017 оны албан татвараа энэ сарын 25-ны дотор төлөхийг Нийслэлийн татварын газраас анхааруулав.

Мөн Татварын ерөний газар (ТЕГ)-аас тээврийн хэрэгслийн дугаар бүртгэлтэй байгаа жолооч нарын гар утасанд татвараа төлөхийг анхааруулсан захидал илгээжээ. Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочид Зөрчлийн тухай хуулийн 7.5.1 болон 11.19.14 заалтын дагуу торгох юм. Тус хуулийн 7.5.1 заалтад “Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Мөн хуулийн 1.19.14-т “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Жолооч нар албан татвараа www.smartcar.mn цахим хуудсаар болон дүүргүүдэд байрлах оношлогооны төв, АТҮТ-д төлөх боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mn
bitgii dabar ta nariin tancaglax mungiig jiriin irged bid ugux wm u mai
2017/12/19 202.179.31.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment