8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын сүүлээр цочир хүйтрэхгүй

2017-12-19 11:55:00

Энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээлэл ташаа гэдгийг Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдэгдлээ. Тус газраас мэдэгдэж буйгаар “Өнөөдөр төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32,-42, говийн нутгаар -18,-23, бусад нутгаар -23,-28 градус хүрэх төлөвтэй” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment