8o
Улаанбаатар хот
mobile menu

131 настай хүн олджээ

2016-01-22 10:19:00

Бразилийн нийгмийн даатгалын албаны ажилтнууд тус улсын баруун хойд хэсэгт орших Акри мужаас хамгийн өндөр настай байж болзошгүй хүнийг олжээ. Төрсний гэрчилгээн дээр нь энэ хүн 1884 оны гуравдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн гэсэн бичвэр бий аж. Тэгэхээр Жоао Коэльо Де Соуза хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 132 насыг зооглох гэнэ. 

Акри мужийн нийгмийн ажилтнууд мужийнхаа өндөр албан тушаалтнуудад Гиннесийн амжилтын номын төлөөлөгчдөд хандан дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Жоаог тодруулахыг уриалж байгаа аж. Бразилийн энэ өндөр настан эхнэр, гурван хүүхэд, ач охинтойгоо жижигхэн тосгонд амьдардаг байна. Сайн эрийн эхнэр ердөө 62 настай гэнэ шүү. Өвгөн 2013 онд цус харвасан ч амьд сэрүүн үлджээ. Гэхдээ түүнийг ийм хөгшин гэдэгт зарим нэг хүмүүс итгэдэггүй аж. Түүнд Шарлин гэдэг залуухан охин бий бөгөөд дөнгөж саяхан 30 насыг зоогложээ. Тэгэхээр өвгөн охинтой болсон үедээ 101 настай байсан байж таарна. Энэ нь үнэнд нийцэхгүй зүйл билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment