8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан 50 гаруй хүнээс байцаалт авчээ

2017-12-19 15:00:00

УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг,хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаар шууд бичлэг хийсэн.  УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь тус гэмт хэрэгт 100 гаруй хүүхдүүд нэр холбогдсон талаар мэдээлэл хүргэсэн. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны хүн мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар  Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан 50 гаруй хүнээс байцаалт аваад байгаа аж. Өөрөөр хэлбэл бичлэгт нэр нь дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг, эх  асран хамгаалагчидаас нь тайлбар авсан байна.  Мөн шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн” хэмээн ярьсан нь худлаа байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ нь тогтоогдсон хэмээн албаны хүн ярилцлага өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ingeed l mongo urgelj ylah ymaa.
2017/12/20 66.181.160.72
Хүчиндэх гэж юу вэ?
Хууль улс төрчдийн талд үйлчлээд эхэллээ.
2017/12/19 202.179.25.52
Zochin
Za exneesee xenii tald bgaa ne todorxoi bolloo Xenees baitsaalt avsan aa nuutsalj ene oxin xudlaa yarisan gedgiig ontsoljee
2017/12/19 103.212.118.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment