Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Нутгийн иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь шүүхэд дуудагдахад хүргээд байсан. Тодруулбал, ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс хүн гүтгэсэн хэмээн эсрэг нэхэмжлэл гаргасан. Өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал шүүхээс Р.Бурмаа сайдыг буруутай гэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд ялалт байгуулжээ.