8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМД-ийн сангийн орлого жилээс жилд нэмэгджээ

2017-12-19 17:03:00

 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Монгол Улсын иргэд 1996 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж эхэлжээ. Тухайн жил эрүүл мэндийн даатгалын санд 7.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол 2016 онд 302.6 тэрбумд хүрсэн аж. Энэ нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жилээс жилд өсөн нэмэгдэж ирснийг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. 

Мөн энэ оны төвшинд 2.8 сая иргэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс 1.5 сая иргэний ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлдөг аж. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс даадаг. 

Мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавих үеэр иргэд ЭМД-ын шимтгэл төлж байгаа шигээ үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй байна гэдэг асуудал хөндөгдлөө. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тайлбарлаж байгаагаар бол Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эв санааны нэгдэл дээр тулгуурладаг.  Хэрэв иргэд ЭМД-ын шимтгэл төлсөн хэмжээгээр үйлчилгээ авдаг болбол маш олон иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй болох нөхцөл үүсэх учраас одоогийнхоо тогтолцоог үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явахаас өөр арга байхгүй аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХУУРАМЧ РЕКЛАМ
ЭХЛЭЭД ЭМ НЭРТЭЙ РЕКЛАМДАЖ БАЙГАА ОРОСООС ИХ ТӨЛӨВ ОРЖ ИРДЭГ ЭЛДЭВ ХҮНСНИЙ НЭМЭГДЭЛ БҮТЭЭГДЭХҮНҮҮД БАТАЛГААГҮЙ АРДЫН ЭМНҮҮДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ЭМ ГЭЖ СУРТАЛЧЛАХАА БОЛИУЛ.ЗААВАЛ ЭМ БИШ ГЭДЭГ АХААРУУЛГА.
2017/12/19 202.179.25.52