Ахмад уурхайчдын холбоо” ТББ-аас Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүссэн байна. Тус уурхайн нүүрсний нөөцийг эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд 1980 онд хийсэн судалгаагаар 23 сая тонн нөөцтэй хэмээн үзэж байсан юм. Харин “Мо Эн Ко” компани үйл ажиллагаа явуулж эхлэхдээ уурхайн нөөцийг 30 сая тонн хэмээн шинэчлэн тогтоожээ. “Мо Эн Ко” компани олборлолт явуулахдаа орон нутгийн ИТХ-тай гэрээ байгуулж, “Хөшөөт сан”-д тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж байхаар тохирчээ. Тохиролцооны дагуу тус компани “Хөшөөт сан”-д жилд дунжаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч өнгөрсөн 10 жилд ердөө 500 сая төгрөг төвлөрүүлснийг “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ийн тэргүүн Н.Бүргэд шүүмжлэв.
Тэрбээр, ““Мо Эн Ко” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байгаа юм. Тиймээс Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгчөөс хүсч байна” гэлээ.
Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг ерөнхийлөгчөөс хүслээ
2017-12-19 18:00:00