8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон нийтийн цагдаагаар ажиллах 39 хүнд гэрчилгээ гардуулав

2016-01-22 10:26:00

Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан орон тоонд багтаан олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулж, тэнцсэн 39 иргэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулав.
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргүүдийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан хороодод томилох бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллуулах юм гэж Улаабаантар хотын Цагдаагийн газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ххх
хаха дан хүүхнүүд болон нусан жулдрануд шивдэ
2016/01/22 103.17.108.42