8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний эрдэнийн чулуу хилээр нэвтрүүлэх гэж оролдсон байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2017-12-19 17:16:00

Гаалийн байцаагчтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт 11 хэрэг шүүхэд шилжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги боомтын гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэрэг гэнэ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 10-нд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн 76.8 кг чулууг хураажээ.

Иргэн Т.Оюун-Эрдэнэ дээрх хэмжээний байгалийн чулуу автомашинд нууж хилээр гаргахыг завдсан юм байна. Харин гаалийн байцаагч Ц.Ариунболд уг чулууг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж сольсон нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тодорхой болсон гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment