8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2017-12-20 08:23:09

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2017 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд говийн бүс нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment