Боксын спортоор хичээллэдэг Монголын өсвөрийн тамирчид ОХУ-д осолд оржээ. Хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус Улаан-Үдээс Хиагт орох гэж яваад жижиг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, осолдсон гэж РИА НОВОСТИ агентлаг мэдээлжээ. Урьдчилсан байдлаар осолдсон тээврийн хэрэгслийн хоёр жолооч гэмтэж бэртсэн гэнэ. Уг автобусанд 12 монгол хүүхэд байжээ.
Эх сурвалж. РИА НОВОСТИ