УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Төсвийн байнгын хороо мөн 09.00 цагаас хуралдах бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх нь. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.