8o
Улаанбаатар хот
mobile menu

54 сурвалжлагч барьцаанд орж, 65 сэтгүүлч амиа алджээ

2017-12-20 09:24:39

“Хил хязгааргүй сурвалжлагчид” хэмээх олон  улсын байгууллага энэ жилийн тайлангаа гаргасан байна.Тус тайланд дурдсанаар энэ онд 65 сэтгүүлч амиа алджээ.  Уг 65 сэтгүүлчээс 26 нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа нас баржээ. Мөн үүнээс гадна өнөөдрийн байдлаар 54 сурвалжлагч барьцаанд байгаа аж. Өнгөрсөн жил буюу 2016 онд дэлхий нийтэд ажил үүргээ гүйцэтгэж явсан  31 улс орны 144 сэтгүүлч амь үрэгдэж байсан билээ. Харин энэ онд 65 сэтгүүлч амиа алдсан гэдгийг олон улсын байгууллага  тайлан гаргажээ. Хэвлэл мэдээллийнхний хувьд 2016 онд тохиосон өөр нэг томоохон гарз гэвэл өнгөрөгч 11 дүгээр сарын 29-нд Колумби улсад болсон нисэх онгоцны сүйрлээр Бразилийн 20 сэтгүүлч амь үрэгдсэн явдал байв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment