8o
Улаанбаатар хот
mobile menu

“National Geographic” сэтгүүлээс нэрлэсэн “2015 оны Аяллын шилдэг зургууд”

2016-01-22 10:45:00

“Тэнгэр трэвел” компаниар үйлчлүүлж, тив дэлхийгээр оюун болоод мэлмий юугаа баясган аялж байдаг бүх аялагчдаа зориулж “National Geographic” сэтгүүлээс нэрлэсэн “2015 оны Аяллын шилдэг зургууд”-аас хүргэж байна.

Ашахи Шимбун "Шөнийн загасчид"

Шөнө дундын цагаар Японы Ёшино гол руу тод гэрэл тусгаж ангийнхаа байршлыг тогтоон агнахаар хүлээж буй загасчид. Могой загаснууд усны гадаргуу руу дөхөөд ирмэгц шууд л хутган авдаг байна.

Хэймондс "Хайрын хот"

Montparnasse цамхагаас Эйфелийн цамхаг орчимд тархах Хайрын хот ийн үзэгдэнэ.

 Kim Kyung-Hoon, Ройтерс "Мөсөн байгууламж"

Хятадын Европ гэгддэг Харбин. Тэг хэм дэх Сибирийн салхи энэ төрхийг удаан хадгална. Сунгари мөрнөөс хэсэгчлэн хуваасан мөсний хэсгүүдийг зөөн авчирч пирамид байшингуудын босгодог. Шөнийн цагаар неон гэрлийн хурц туяа ийн харагдуулна.

Peter Klaunzer, EPA "Үзэсгэлэнт Берн"

"Бидний харж байсан хамгийн сайхан газар" гэж Германы жүжгийн нэрт зохиолч Иоганн Вольфганг Фон Гёте Берн хотод оршин суух үеэрээ нэгэн захидалдаа бичжээ. Модот толгод, үзэсгэлэнт Ааре мөрнөөр хүрээлэгдсэн Берн нь Швейцарийн Холбооны улсын засгийн газар байрлах хот гэхээсээ илүүтэй нэгэн тосгон шиг санагддаг гэнэ.


  Евгений Дубинчук "Байгал нуурын тэшүүрчид"

Yang Shiyao "Дэнлүүний фестиваль"

Тоосгон хана руу хайлуулсан төмрыг шидэж, эргэж ойход ийн гэрэл цацарч, гайхалтай орчныг бүтээдэг. Энэ уламжлалт үйлийг БНХАУ-ын Хэбэй мужийн "Дэнлүүний наадам"-ын үеэр зохион байгуулдаг. ОХУ-ын Байгал нуур хөлдөж дэлхийн хамгийн том мөсөн гулгуурын талбай болдог. "2015 Аяллын шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаанд зориулан аалзны тор мэт хагарал үүссэн нуурын гадаргуу дээр чаргатай гулгаж байгаа хүмүүсийн дүр төрхийг кадрт буулгасан" гэж Евгений Дубинчук ярьжээ.

   Emilie Chaix "Цэцэрлэгч"

Францын Виландри дахь үзэсгэлэнт "Château de Villandry" цэцэрлэгт ажиллаж буй цэцэрлэгч. 1536 онд баригдаж дууссан шилтгээнийг тойрсон гайхалтай 6 цэцэрлэгээрээ алдартай.

Huynh Jet “Загасны тор”

Загасны сүлжмэл тор унадаг дугуйндаа овойлгож ачсан загасчин. Энэхүү нэхмэл өгөөшид хууртагдаж загас, хавч, могой загаснууд торонд амархан орж ирдэг гэнэ.

  Michael Melford “Альпийн мөнх цаст оргил”

Үүлээр хучигдсан Өмнөд Альпийн мөнх цаст оргил. Шинэ Зеландын нэгэн гайхалтай өдөр ингэж эхэлдэг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
lvfz3L http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/12 103.17.108.42