8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудлаарх маргааныг хэлэлцэнэ

2017-12-20 09:51:38

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: "Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд болно.

09:00 цагт: “ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт уулзалт болно.  Уулзалтад ХАБҮЗ, ЭМЯ, МХЕГ, ХХААХҮЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НМХГ, НЭМГ, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ зэрэг 16 байгууллага оролцоно.

09:30 цагт:  Цэцийн Их суудал хуралдана. Хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт: Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай" сэдэв эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна.
 
10:00 цагт: ОБЕГ, Мерси кор олон улсын байгууллагаас малчдын дунд хамтран хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыгсОБЕГ-т зохион байгуулна.

10:00 цагт: "ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2017" сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал болно..  ХаанаL ХААИС-ийн хичээлийн төв байрны "Эрдмийн зөвлөлийн өрөөнд".

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хөх Монгол бүлгэмээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн шилдэг хүүхдүүд шалгарсаар байна. 2017 оны нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүдийг шалгаруулна. Хаана: Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд.

12:00 цагт: НЦГ-ЫН 108 тоотод цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ болон ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтсээс мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монголын Хүний төлөө намаас ирэх нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулна. ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 10-р хороо 100 айл MNBC телевизийн байр LIVE CONFERENCE CENTER
 
15:00 цагт: Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төсөл Баянзүрх дүүргийн 127-р сургууль дээр нээлтээ хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment