8o
Улаанбаатар хот
mobile menu

Орост осолд орсон хүүхдүүд өнөөдөр Монгол руу буцна

2017-12-20 11:46:00

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд микро автобус ниссан маркын суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан хэрэг гарсан. Осолдсон микро автобусанд нийт 15 хүн зорчиж явснаас 12 нь Монголын спортын багийн тамирчин хүүхдүүд байсан гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Эдгээр хүүхдүүд   Эрхүүд болсон Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод буцаж явсан бөгөөд ослын улмаас суудлын машины жолооч нас барсан байна. 

Буриадын Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх юм. Хүүхдүүд Гусино нуурын зочид буудалд байрлаж амарч буй бөгөөд өнөөдөр Сэлэнгээс автобус ирж хүүхдүүдийг авах юм байна. Улмаар Хиагт хүргэж өгөөд Монголын талын автобусанд суулгахаар болжээ. Харин ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment