8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлэв

2017-12-20 12:15:00

Шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Сонор" арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид энэ сарын 18-ны өдөр Теди худалдааны төв орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Т-гийн гар утас болон бэлэн мөнгийг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ.

Дээрх этгээдүүд нь шөнийн цагаар автомашинтай явж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй хүмүүсийг дээрэмддэг болох  нь тогтоогдсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment