8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ он гартал тэгш, сондгойгоор хязгаарлах уу

2017-12-20 13:02:20

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.Тус санал асуулгын үр дүнгээс шалтгаалж, тэгш сондгойгоор хязгаарлах эсэхийг шийдэх аж. Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд дэмжигдвэл Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар нэмэгддэг бөгөөд хэрэв захирамж гарах юм бол арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.

Та саналаа Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар дамжуулан өгөх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment