Иргэдээс торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг АТГ шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан нь, Албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан нь, Албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд найман нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. Үүнийг АТГ-д шалгаж байгаа аж.
АТГ цагдаа нарыг шалгаж эхэлжээ
2017-12-20 14:31:00