УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ажиллаж байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хувьд сонгогдсоноосоо хойш тус байнгын хороог ахалж байсан юм.
Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ.