8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг илрүүлжээ

2017-12-20 17:01:16

"Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч хулгайгаар мод бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал Хангал сумын хоёрдугаар багийн иргэн А гэгч нь "Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан байжээ. Мөн тус сумын хоёрдугаар багийн иргэн Д гэгч нь "Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Дөрөвдүгээр багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment