УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхээр өчигдөр хуралдсан юм. Улмаар Үндсэн хуулийн цэц Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм.
Үүнд “Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ.
Тиймээс уг хуулийн “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гаргасан цагаас хүчин төгөлдөр болохыг дурьдсугай” гэсэн юм. Энэ талаар хэн юу гэж жиргэснийг онцлон хүргэж байна.
Д.Болор