8o
Улаанбаатар хот
mobile menu

Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

2017-12-21 08:59:19

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: 
Согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрч 2 хүний амь нас /нэг нь 5 настай хүүхэд/ хохироосон Рэгзэндоржид холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Шүүхэд болно.

09:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ. НЗДТГ-ын "А" зааланд

11:00 цагт: Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх гарц, одоо байгаа нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэл хийнэ. ЗТХЯ-ны 301 Хурлын зааланд

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: “Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралт”-ын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нээлтийн ёслол БХБЯ-ны Хурлын танхимд болно.

14:00 цагт: Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар PRO ONE төвийн 1205 тоотод  мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment