8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдгүүддээ гологдсон шилдэг шалгаруулах үйл ажиллагаа

2017-12-21 09:28:00

Жил бүрийн арванхоёрдугаар сард манай улсад “ШИЛДЭГ” шагналгүй хүнгүй болдог. Төрийнхөөс нь эхлээд төрийн бус байгууллага хүртлээ “ШИЛДЭГ” шалгаруулах ёслолыг зохион байгуулж цөөн хэдэн улс төрч, бизнесмэн, урлагийнханаа тойрч шагнаад дуусгадаг билээ. Ёстой л “Хамар хашааны хачин сайхан ижий” өргөмжлөлөөс бусдыг нь өгдөг гэж хэлж болно. Зохион байгуулалтгүй замбараагүй олноор нь шагнал гардуулах энэ мэт арга хэмжээ эргээд шагналын үнэ цэнэ цаашлаад шагнуулагчийнхаа нэр хүндийг унагадаг болоод байна.

Толгойтой хүн бүр гэдэг шиг тамгатай байгууллага бүрийн зохион  байгуулж буй “ШИЛДЭГ” шалгаруулах ёслолд иргэд ч ач холбогдол өгөхөө болиод удаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний шалгаруулсан шилдгүүд гэх нөхдийг ард түмэн шилдэг гэж харахаа больж. Шагнасан, шагнуулсан хоёр л бие, биенээ баярлуулж нэг өдөр ууж, дуулж баярлах аж.

Эцэстээ элдэв бусын “ШИЛДЭГ” шалгаруулах ёслол нь зарим байгууллагын мөнгө босгох хэрэгсэл ч болж хувирсан гэж мэдээлэл байдаг.

Өөрөөр хэлбэл, шагнах гэж хүнээсээ мөнгөн дэмжлэг аваад эргүүлээд нөгөө хүнээ шагнадаг арга технологи болсон байна. Олон хүнийг салбар, салбарын шилдэгт нэр дэвшүүлнэ гэж мөнгө аваад эргээд тэднээсээ хамгийн их хандив дэмжлэг өгснийгөө шилдгээр шалгаруулдаг ийм нэг инээдтэй үйл ажиллагаануудыг зарим сэхээтэн залуус эхнээсээ шүүмжилж, татгалзаж эхлээд байна.

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next stop” арга хэмжээ гэхэд л өнөөдөр нэр дэвшигчдийнхээ дунд шүүмжлэлийг дагуулаад байна. Өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесменүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоож “Оны залуу”-г шалгаруулах зорилготой тус наадам нь энэ жилээс нэр дэвшигчдэдээ гологдож эхлэв.

Энэ жил тус арга хэмжээг зохион байгуулж эхэлсний 25 жилийн ой тохиож буй бөгөөд “Монголын залуучуудын холбоо”-ны зүгээс Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг Нийгэм улс төрийн бүтээгч улс төрч залууд нэр дэвшүүлэхэд нэр дэвшигч нь эсэргүүцэж мэдэгдэл хүртэл гаргажээ. Тухайлбал, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл “Ээ бурхан минь би л биш шүү. Гуйя, намайг хасчих” хэмээн өөрийн цахим хуудсанд мэдэгджээ.

Мөн “Номадс хоспиталити” ХХК Ерөнхий захирал М.Есөнмөнхийг Бүтээгч бизнесмэн залуу -д нэр дэвшүүлэхэд тэрбээр “Энэхүү шалгаруулалтаасаа намайг хасна уу. Өнөөдөртөө амжиж хасвал сайн байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ жил 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмен залуу”-г уламжлалаар тодруулахаас гадна шинээр “Нийгэм, улс төр”-ийн салбарын топ залуу, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залуу гэсэн номинацийг нэмжээ.

Эдгээр номинацид нийт 1000 гаруй залууг нэр дэвшүүлсэн байна.

Тэдгээрийн заримыг нь дурдвал,

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залууд Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Непко Паблишинг” үүсгэн байгуулагч Б.Батбаяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, БСБ СЕРВИС ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан, УИХ-ын дарга М.Энхболд, Эдийн засагч, нийтлэлч П.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан зэрэг хүмүүс нэр дэвшсэн байна.

·         Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнесийн” Топ залууд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал, “НИК” ХХК-ны ТУЗ-ын Дарга Ж.Оюунгэрэл, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч П.Батсайхан, UFC группийн Ерөнхий захирал О.Амартүвшин, Монос группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр Гранд” ХХК-ийн захирал Д.Баттөр, “Монгол Базальт” ХК-ны үүсгэн байгуулагч Л.Ариун болд, “Бодь Интернэшнл” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Амундра, “МАК” үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир зэрэг эдийн засаг, бизнесийн салбарынхан нэр дэвшжээ.

·         2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-д Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг эрхмүүд нэр дэвшжээ.

·         2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-д “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Cashmere workshop брэндийн захирал П.Энхчимэг, “Сиберри Фарм” ХХК-ийн Захирал Д.Болортуяа, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганбаяр, “Хас” банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “МАК” ХХК-ийн дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “UA CONSULTING” ХХК-ийн захирал А.Урангоо, “Сүү” ХХК-ийн захирал Б.Гантулга, Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр, “Монгол Контент” ХХК-ийн захирал Г.Гантуяа, “Анд Глобал” ХХК-ийн захирал Ч.Анар, EMART-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг зэрэг бүтээгч бизнесмэнүүд нэр дэвшжээ.

Нэр дэвшигчдэдээ гологдож буй нь тус наадмын шалгаруулалт, зохион байгуулалт, нэр хүнд муудсаны дохио болов уу. Ер нь дарга нар энд, тэндхийн баяр ёслолоос элдэв бусын шилдэг гэх шагнал зүүгээд баярлаж байх хооронд олон бяцхан үрс эмнэлэгт ханиад, хатгаа өвчнөөр зовож байна. Төрийн албан тушаалтнууд баяр хэсэж баярлаж явахаар эмнэлэгийн байгууллагууд руу гаа анхаарч ажиллахыг иргэд хүсч байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
+МХЗЭ гэж байхад 35 хүртэл насны хүмүүсийг залуучууд гэдэг байлаа _Одоо ч мөнгөтэй л бол залуу болдог болж.Ядаж залуу гэдэг нэр томъон дотроо эргэлд л дээ
2017/12/22 66.181.187.249
Өндөр настан
Мөнгөөр өгч авалцдаг Эрээний элдэв шил шаазан, хуурамч медаль, улаан тууз энэ бүгд бүр балайрал. "Найрын ширээний ууц"-ын "Алтан медальт" хуц санаанд ордог.
2017/12/22 66.181.187.38
Zochin
Next stop chini zaluuchuudiin bayr biz dee..50s deesh basniihan ih bnaa
2017/12/21 202.9.47.178
зочин
энэ Нэр дэвшигчид дотор Оны Шилдэг Хулгайч Луйварчидын нэрс нилээдгүй цохиж явна дөө
2017/12/21 202.179.26.131
Зочин
Эдгээрийг дандаа мөнгөөр өгдөг гээ биз дээ. Лав л Тэргийн залуу алтан медалийн 50000 төгрөгөөр хэн ч худалдаж авч болдог гэсэн.
2017/12/21 66.181.182.204
Иргэн
Үсэг тоо хоёр үнэхээр холилдчихсон буюу эзнээ олоогүй шагнал байна. Заримтай нь зэрэгцэж зогсоод шагнал авахад ичмээр санагдсан биз ээ. Ичих булчирхайтай хүмүүсийг хүндэтгэж байна аа
2017/12/21 203.169.50.93
хүн
Мөнгө төлж авдаг энэ хуурамч ХУВАНЦАР шагналаар хүн яадаг бна аа.
2017/12/21 202.131.236.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment