ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцмоор байна. Ямар нэг томилгооны асуудал хэлэлцэхээр бүгдээрээ ирж суугаад, бусад үед идэвх муу байна шүү" гэлээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. Зөрчлийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхзүйн байдлыг хязгаарлаж болохгүй. Жагсаал цуглаан хийх хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй гэдгийг гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.