8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг хүслээ

2017-12-21 12:21:00

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Тэрбээр дэлхий нийтээрээ оффшор дахь бохир болон татвараас зугтсан хөрөнгө мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн болон хүний наймааны эсрэг үр дүнтэй тэмцэхийг эрмэлзэж хамтын хүчээ нэгтгэж байхад олон улсын хамтын ажиллагаанаас ангид байх хүсэл эрмэлзэл илэрхийлснээрээ манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон нь улсын нэр хүндэд төдийгүй санхүү эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой хэмээн үзэж байгаагаа Т.Аюурсайхан гишүүн энэхүү албан тоотдоо дурдсан байна.

Тиймээс Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон нөхцөл байдлыг судлан үзэж, үүнээс улбаатай Үндэсний аюулгүй байдалд үзүүлж буй хохирол, цаашид учирч болох эрсдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, зохих арга хэмжээг авах зорилгоор ҮАБЗ-ийг хуралдуулах ёстой хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene delhii deer hynii setgeld bagtamgyi yum bolj baigaa syy!?...
ene tord ajillaj baigaa hymyys heryyl yryyl hiilgyi eersdeen sain ajillaj ,ylas eh ornoo abrah heregtei!erdee har dansand orhod syid bolj baigaa Mongol ylas erni delhii deer bolj baigaa yumnuudiig olj
2017/12/21 148.60.92.223
Иргэн
Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй л байхгүй юу. Энэ улс асуудалтай болоод л хар жагсаалтад оруулсан.
2017/12/21 27.123.212.134
зочин
Хар жагсаалтанд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн Булгантуяаг хөөж зайлуулахгүй худлаа шоудаж юу хигээд байгаа юм шоучин Аюурсайхан гэгч албан тушаал нэр төр хөөцөлдөгчөө.
2017/12/21 202.9.40.214