Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог судалгааг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид хийсэн байна. “Ухаалаг гар утсыг удаан хугацаанд ашиглах нь ялангуяа 7-16 насны хүүхдүүдэд онцгой хортой” болохыг эмч нар анхааруулж байна. Сүүлийн үед хялар өвчний оноштой өсвөр насны хүүхдүүд эмнэлэгт олноороо хандах болсонд эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Нарийн судалгаа явуулахад тэд бүгд өдөрт 4-8 цагийг гар утсаараа тоглоом тоглох, элдэв зүйл уншихад зарцуулдаг нь тогтоогдсон байна.
Анхаар: Гар утас хүүхдийн нүдийг хялар болгодог гэв
2017-12-21 14:50:30