Өнгө өнгийн гэрэл цацарч, өвлийн өвгөн, цасан охидтойгоо айлчлахад 9 хоног үлдлээ. Шинэ жил аль хэдийнэ хаяанд иржээ. Хүн бүрийн сэтгэлд сайн сайхныг түгээж, хүсэл мөрөөдлөө шивхэн гоёхон гацуураа чимэж байгаа энэ үед гэрт чинь гэгээ нэмж, баяр тань баясал нэмэх “Аз жаргалтай шинэ жил” бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Гэр бүлээрээ гацуур модныхоо дэргэд, амттан дүүрэн ширээнийхээ ард, аажим цохилох цагийн зүүг тоолон хүлээх тэр л мөч Аз жаргалтай байг.
Шинэ 2018 оноо угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Хүн бүрийн, ялангуяа хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр өнөө мөдгүй болох нь. Гудамж талбай, албан байгууллагууд, дэлгүүр худалдааны газрууд сүлд модоо засан хэн хүний сэтгэл татан, нүд хужирлаад ирэхээр багачууд маань бушуухан л сүлд модоо засах юмсан гэж сэтгэл догдлон хүлээдэг.
Юуны түрүүнд шинэ жилийн сүлд мод маань дорныхны заншлаар урт настай эрүүл энхийг бэлгэдсэн мод байх учиртай. Заавал ногоон гэх биш хөх, цэнхэр, ногоон, цагаан байж болно. Чимэглэл нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй, гэрлэн чимэглэл мэдээж оройноосоо ёзоор хүртэл өнгө өнгөөр гэрэлтэж байх нь сайхан шүү дээ. Сүлд мод чимэх тоглоомын хувьд энэ жил том тоглоом илүү зохимжтой. За тэгээд гялтгануур, өнгө өнгийн сувдан хэлхээс тавихаар бүр гоё. Өөр нэг гайхамшигтай санаа бол шинэ жилийн сүлд модоо 2018 оны бэлгэдэлээр чимэх. Ирэх жилд элбэг баян байхыг бэлгэдэж сүлд модоо “мөнгөөр” бас чимээрэй. Гэхдээ алт мөнгөн өнгөтэй зоосон мөнгийг сүлд модны чимэглэл шиг зүүх нь илүү. Орон орны мөнгөн тэмдэгтийг модныхоо дэргэд хэцнээс өлгөж бас болно. Оюутны буюу хамгийн хямд төсөр чимэглэл бол хуучин компанкт дискүүдээр чимэглэж болно. Тэгээд аятайхан гэрэл чиглүүлээд өгвөл өрөө тасалгааг чинь яг л диско болгоно. Бас гоёмсог цаастай чихэр, шоколад, өнгө өнгийн самар, амттан гоё харагдана шүү.