Яармагийн дэнжийн урд замд ачааны “Нордбенз” маркийн машин суудлын “Приус” машинтай мөргөлдсөний улмаас хоёр хүн хүнд гэмтжээ. Приус ачааны машины доогуур орсон тул түүн дотор зорчиж явсан 23 настай хоёр залуу хүнд гэмтэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Том тэрэгний жолоочийн тухайд ноцтой бэртэж, гэмтээгүй аж.
Мөргөлдсөн хоёр машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг албаны хүмүүс тогтоосон байна. Ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж буйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.