Шуугиан дэгдээгээд байгаа хар тамхи, хүчингийн хэрэгт нэр дурдагдсан “Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгч мансууруулах бодис хэрэглэдэггүй болохоо нотолсон байна.
Тэрээр “Олон үгээр яах вэ? Гэр орон эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл энэ. Би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө. Энэ шинжилгээ нь тухайн сонсогчийг олон төрлийн согтууруулах ундаа, сансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг, манай сургуулиас тавьдаг энгийн нэг шаардлага юм. Хэрвээ шинжилгээ муу гарвал сургуулиас хөөдөг...” гэжээ.
Шинжилгээгээр түүнийг мансууруулах бодис хэрэглэдэггүй болохыг нь тогтоосон байна.