8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ес эхэлнэ

2017-12-22 09:21:36

Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр. Монголчуудын уламжлалаар хүйтний хэмжүүр “ЕС” эхэлж есөн ес наян нэг хоногийн ид хүйтэн үргэлжилнэ. Монголчууд хавартай золгохын өмнөх хүйтний улирлыг балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн 27, 27 хоногоор үечлэн тоолж “Нэг есөд нисгэн хүрэмтэй даарахгүй” гэж эхлээд, хамгийн сүүлчийн “есөн ес гэхэд ерөөсөө цасгүй болно” гэж ярьдаг. 

Өнөөдөр  өдөр бага багаар уртасч, хүйтний улирлын ес эхэлнэ. Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22-29 градусын хүйтэн байна. Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -9-15 градус, бусад нутгаар -16-21 градус байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment