Энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийнхан Нарны гүүр орчимд шалгалт хийж байхдаа их хэмжээний хуурамч архи илрүүлжээ. “Кiа Воngo” маркийн машинтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Х 5700 гаруй шил “Далай” нэртэй архи тээвэрлэж явсан байна. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр архи нь хуурамч шошготой мөн шинжилгээний бичиггүй болохыг тогтоож, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэл жээ. Сар шинийн баяр ойртсон үед хуурамч архины худалдаа нэмэгдэж , ууц, өвчүү , бууз баншны хулгай ихэсдэгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэхийн зэрэгцээ иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа .