8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Баруун бүст усан цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ

2017-12-22 11:59:40

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоол, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг тус, тус батлав. Уг хуулийн төсөл батлагдсанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ОХУ болон Хятад улсаар импортоор оруулж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Х.Баделхан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс асуулт асуулаа. Тэрбээр  "Баруун аймаг жил бүр ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авч байгаа. Дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станц байгуулах хоёр төсөл хэрэгжихгүй байна. Ховд гол түргэн урсгалтай, хэчнээн ч цахилгаан эрчим хүч барьсан болно. Жил бүр энэ асуудлыг ярьдаг ч хэрэгжихгүй байна. 90мВтт-ын хүчин чадал гэдэг дотооддоо эрчим хүчээ хангаад, гадагшаа экспортлох боломжтой. Эрчим хүчний шөнийн тарифт нийслэлд 100 хувь, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөлт үзүүлж байна. Яагаад ялгавартай хандаад байна вэ?

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Баруун бүст усан цахилгаан станц барих ажил төсөвлөгдсөн. Ойрын хугацаанд усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ. Хуучин яригдаж байсан ТЭЗҮ болон бусад эх үүсвэртэй холбоотой асуудлыг банкуудтай ярина. Шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хүн ам Улаанбаатарт бүрэн төвлөрсөн. Тиймээс Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал тул шөнийн тарифыг нийслэлд 100 хувь хөнгөлсөн. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад халаагуур залгаж байгаа нь бодитой үр дүн үзүүлж байна" гэлээ.

Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгыг сонсоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment