
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтнуудад батламж гардууллаа. Өнгөрсөн аравдугаар сарын сугалааны тохирлоор 500 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Тус супер азтаны батламжийг өнөөдөр гардуулан өглөө. 500 сая төгрөгийн азтнаар Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорлоо. Тэрээр батламжаа гардан авах үеэрээ “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс зайрмаг, ундаа аваад 500 сая төгрөг хожлоо. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэв.



