Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. Тус хуралдаанаар Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнд хандив өгөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнд эмчилгээний зардалд нь зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10, Эрүүл мэндийн яамнаас таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэсэн байна.