8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэрэнбаатарын Хосбаяр гурван жилийн дараа дахин шилдэг болов

2017-12-22 17:24:22

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017”-д шилдэг дасгалжуулагчаар  Цэрэнбаатарын Хосбаяр тодорсон. Тэрбээр 2014 онд шилдэг дасгалжуулагчаар мөн тодорч байсан юм. Түүний шавь нараас нь 2017 онд Парисын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс П.Орхон алт, “U-23”-ын ДАШТ-ээс Г.Отгонжаргал хүрэл, залуучуудын ДАШТ-ээс Б.Болор-Эрдэнэ хүрэл, Литвад болсон цэргийн ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бөгөөд дээрх амжилтаар оны шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. Ц.Хосбаярын адил ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав 2001, 2002, Б.Баттулга 2005, 2007, түүний дүү гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 2014, 2015 онд шилдэг дасгалжуулагчаар хоёр удаа тодорч байв. Харин чөлөөт бөхийн түүхэнд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин 2010, 2012, 2013, 2015 онд дөрвөн удаа шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан нь дээд амжилт юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment