8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хойшлууллаа

2017-12-22 17:32:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн уг албан бичигт  "Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна. Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хурцыг сайн шалгах хэрэгтэй .
2017/12/25 202.9.43.29
Зочин
Ерөнхийлөгч өөрөө хулгайч хүн шүү дээ. Мартагнуулж байгаад томилно
2017/12/23 202.70.33.242
ЗӨВ шүү
Хурцтай холбоотой асуудал бол хуулийн байгууллагуудын одоогийн төлөв байдлыг л харуулж байна. Хуулийн байгууллагуудаа шинэчлэх талаар ажил хийх хэрэгтэжй л байна даа
2017/12/23 43.242.243.1
zochin
hoishluulj baigad dahiad tomiloh yum baina. buur horig tavij chadhgui baina daa
2017/12/22 27.123.212.136
Fire
T1 khyn khuurch bgaamuu? Khurts gsn yg bna uu? Mangaruud ni khulkhiduulj khanadaggyiee? Naad tor chini bykheldee khulgaich luivarchdiin gart orchikhood bna! Mangaigaad ineegeed baikhiin Mangaruud chin
2017/12/22 66.181.180.115
zochin
anhaaral toorogduulj bna sanaataigaar
2017/12/22 210.179.209.200
Zochin
Ene alban bichigt ni Hurtsiig solongosin elchin saidaar tomilohgui gesen negch ug useg alga bna da ard tumeniig huurch b.gaa yum uu da
2017/12/22 66.181.161.59
Зочин
Зөв. Одоо л нэг дээрээ удирдлагатай, тэр нь зөв шударга гэдэг сэтгэгдэл төрчихлөө.
2017/12/22 202.21.109.133