8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлана

2017-12-24 10:25:00

УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов батлагдан гарлаа.

Дээрх хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай болон тус газрын албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Түүнчлэн Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд соёлын салбарт болон соёлын өвийг хамгаалах хүрээнд хийсэн хяналт шалгалтын дүн”-ийн талаар хэлэлцэх бол Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдах нь. Үүний зэрэгцээ Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
khereggui
Tatan buulgamaar baiguullaga khend arga khemjee avsiim ed nar yu buteesen ym
2017/12/27 183.177.98.182
Bas
Uldyn ih hurlyg buulga taraa bieiin hodolmor hiilge oyun tolgoid
2017/12/25 223.39.189.153
Hereggui
Tatan buulga
2017/12/25 223.39.189.153
хэрэг байна уу?
Ядуухан эдийн засагтай монголд энэ байгууллагын хэрэг байна уу? 60 тэрбумыг санаачилсан хүн нь үнэн гэж хүлээгээд байхад АТГ ын дарга нь хэрэг алга гэж байдаг.
2017/12/25 103.26.195.224