8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэсрэх бодисыг сайн дураараа устгадаг эгэл баатар

2017-12-24 13:30:00

Камбожийн эгэл баатар Аки Ра улсаа тэсрэх бодисноос цэвэрлэхийн төлөө бүх насаа зориулж байна. Аки Ра металл илрүүлэгчийн тусламжтайгаар санаатайгаар нуусан тэсрэх бодисыг амжилттай илрүүлж чаддаг юм.

Акира 1992-2007 оны хугацаанд 50 мянган мина илрүүлжээ. Тэрбээр тонгорог, бахь, саваа зэрэг багаж хэрэглэхээс нь гадна нүцгэн гараараа ч тэсрэх бөмбөгтэй тэмцдэг гэнэ.

Камбожид газар доогуур, ширэн ойд зургаан сая гаруй минаг санаатайгаар нууж, цэргүүдийг хороохоор төлөвлөсөн байдаг ажээ. Харамсалтай нь, тэсрэх бөмбөгөнд хүүхдүүд оногдох нь түгээмэл гэнэ. Ийм нууц бодисуудыг Khmer Rouge-ийн Коммунист дэглэм үйлчилж байх үед дайснуудаа дарах зорилгоор нуудаг байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment