8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн эмнэлэг удахгүй ашиглалтанд орно

2016-01-22 17:17:00

Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллажээ. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт сургалтын төв, зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулжээ. Энэ ондоо багтаж хэд, хэдэн ангийн обьектод засвар үйлчилгээ, барилга байгууламж шинээр барьж байгуулах юм байна. Ялангуяа, салбартаа хүлээлттэй, барилга гүйцэтгэгч талаас хамааралттайгаар удаашралтай байгаа Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор энэ оны эхний улиралдаа багтаж ашиглалтад оруулахаар товложээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл