Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр урьдчилан төлөвлөж мэдэгдэлгүйгээр ийнхүү эмнэлгүүдээр явж байгаа юм. Ойрын өдрүүдэд Улаанбаатарын утаа ихсэж, агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд буй. Тиймээс бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаа юм.
Бага насны хүүхдүүдийн ханиад, хатгааны өвчлөл их байгаа учраас дүүргүүдийн эмнэлгүүд ачаалал ихтэй, уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хүүхдүүд коридорт олон хоногоор хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ бүх мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд гэнэтийн "шалгалт" хийсэн бололтой.