8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт хүйтний эрч суларна

2017-12-25 08:24:27

Ус цаг уурын мэдээгээр энэ сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зарим газраар секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин энэ сарын 27-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment