8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-12-25 08:27:30

ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд

11:00 цагт Баярын үeр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар "Оюуны матриц" академиас хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Ардчилсан Залуучуудын Холбооны залуус Баянгол Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн Тасагт хэвтэн эмчлүүлж буй бяцхан дүү нартаа 10,000 ширхэг живх хандивлах үйл ажиллагааг зохион байгуулна. 

Хангардийн 14 давхарт

10:00 цагт Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын тайлангийн хурал болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment