8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчихыг иргэд дэмжжээ

2017-12-25 08:46:00

Нийслэл хотын замын хөдөлгөөн баяр ёслолыг үе дөхөхөөр ачаалал нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан байна.

Энэхүү санал асуулгад  нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсон байна. Үүнээс 2.4 мянга нь буюу 60 хувь нь автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах дэмжсэн аж.  Үлдсэн 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжээгүй байна.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
deedes bolnoo
Uursdiin tav tuhiig demjij bn deedsuud
2017/12/26 202.170.84.83
D gui
hen demjeed baigaa
2017/12/25 202.21.113.110
Дэмжих
Шал дэмий түгжирч явж байснаас тэр нь хамаагүй дээр хурдан ажилаа амжуулна.!!
2017/12/25 59.153.114.19
отгоо
тэнэг новшоо тэгш сондогойтой машинтай хүнээс бусад ганц машинтай хүнийг эрхийн хасаач
2017/12/25 103.229.121.246
Дэв
Тэр дэмий
2017/12/25 202.9.42.135
бб
Нийтийн тээврийг хүрэлцээтэй цэвэрхэн олон улсын жишигт нийцүүлж байж ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл одоо нийтийн тээвэр гэж жорлон шиг утсаар ярьсан хэдэн жолооч нь уралдааны машин шиг давхих
2017/12/25 202.179.26.150
отгоо
олон машинтай баян хүнд төо засаг тав дух хангаж байна.
2017/12/25 103.229.121.246
  • Recent
  • Most Read
  • Most Comment