8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга нарыг авлигын хэргээр яллагдагчаар татжээ

2017-12-25 11:10:00

АТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ дагуу  арванхоёр дугаар сард хийсэн хяналт, шалгалтынхаа талаар  АТГ яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийг chuhal.mn сайт шууд дамжуулж байна. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200 орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. 412 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо өссөн байна. Төрийн тусгай албан тушаалтан 140 хүн холбогдсон 129 хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. МХЕГ-ын хэлтсийн дарга нар бүлэглэн хүнсний бүтээгдэхүүн, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо хүнд суртал гарган, их хэмжээний мөнгийг авсан болох нь тогтоогдож, яллагдагчаар татжээ.  Хурлын дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

-"Монголросцветмет"-ийн захиралыг саатуулан шалгасан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-"Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авилга, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтайт түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mn
bvgdiig n buudaj xoroo
2017/12/25 202.179.31.51
Зочин
Мэдээж энэ хэрэг том дарга нартай нь холбоотой байх, тэр нөхөд нь өөрсдийнх нь итгэлт нөхдүүд байх. Арай ч дээ ямар ч татваргүй, хаа ч бүртгэлгүй ийм их мөнгийг гэртээ нууж байдаг нөхөд олон бий
2017/12/25 103.14.36.6
Иргэн
ТӨРИИН АЛБЫГ МӨНГӨӨР НАЙМААЛЦАЖ АРИЛЖИГСДЫН ҮР ДАГАВАР ШҮҮ ДЭЭ .ЖАРАН ТЭРБУМЫН НӨХДҮҮДЭД ЯЛ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ .УИХ-н ДАРГЫГ ОГЦРУУЛЖ ХИИСЭН БҮТЭЭСЭН ЮМ БАЙХГҮЙ ГАРУУДААС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АСУУ
2017/12/25 202.9.43.29
Ми Лянь Зуо
Цаад жинхэнэ эзэд нь М.Энхболд,Бадамжунай нар мөн.
2017/12/25 202.55.191.99
Зочин
Мал эмнэлгийн хулгайч нартайгаа тэмцэж чаддаггүй Цагаанхүү гуай өөрөө ялыг нь үүрээд ажлаа өг. Ард нь ашигаа хамт хүртэж байсан байлгүй өөдгүй хог.
2017/12/25 216.218.222.14
Зочин
Ар араасаа явж өгөх байх даа. Н.Цагаанхүү, Э.Аззаяа гэх мэт. Хилийн боомтын дарга нар бүгд хамжиж хийлцдэг учир мал эмнэлэг, ургамлын байцаагч нартайгаа буюу сүлжээтэй нь хамт зайлуулах хэрэгтэй
2017/12/25 216.218.222.14
амжилт хүсье
Авлигачдыг цөөрүүлэх болтугай
2017/12/25 103.26.195.224
Saku
yag zuv naaduul chine hamag hiliinhen gaaliinhantai niilj hor hool huns oruulj ireed end shalgasan bolood uramshulal tsalin avch uursdiiguu tejeedeg avilgach nar shuu
2017/12/25 202.179.26.179
Beku
Bayan-Ulgii aimgiin MHG-n darga B.Muhammed gedeg nohor bii. jinhene avligach nohor ter dee. 2014ond hyatadiin kompanyaas aimgiin zasag darga asan Darmen,Muhammed hoer 50myangan dollariin avilga avsan
2017/12/25 178.88.228.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment