Удахгүй болох баярын өдрүүдэд хилийн боомтууд хэрхэн ажиллах тухай хуваарийг гаргажээ. Буянт-Ухаа агаарын зам, Замын-Үүд, Алтанбулаг төмөр замын боомт олон улсын хуваарийнхаа дагуу ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр хэвийн горимоороо ажиллана гэсэн үг. Авто замын боомтын тухай Замын-Үүдийн боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Харин Алтанбулагийн авто замын боомт амралтгүйгээр ямар ч амралтгүйгээр 24 цагаар ажиллах ажээ.
Замын-Үүдийн авто боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-нд амарна
2017-12-25 13:10:00