Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 23:06 цагт Онцгой байдлын газарт иржээ.Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид газар дээр нь очиж, иргэн Ж /27 настай, эрэгтэй/ тус гүүрний хашлага дээр сууж байсныг ярилцлага хийж саатуулж, аюулгүй буулгасан байна. Дараа нь тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
27 настай нэгэн эрэгтэй Энхтайваны гүүрнээс үсрэхийг завджээ
2017-12-25 15:13:00